Lorenzo Quinn-ий байгалийн эрч хүч

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Lorenzo Quinn-ий байгалийн эрч хүч

Тайланд, Америкийн өмнөд нутаг болон дэлхийн хэмжээний  хүчтэй шуурганы сүйрлийн гэрч болсон итали барималч Lorenzo Quinn "Force of Nature» ( Байгалийн хүч) гэсэн цуврал баримлуудыг бүтээж эхэлжээ. Хүрэл, зэвэрдэггүй болд, хөнгөн цагаан зэргээс бүтсэн уг баримлууд амьдралын талаар өгүүлээд зогсохгүй эрч хүчээр дүүрэн, эерэг сэтгэгдэл төрүүлнэ.

Хүчирхэг  хөдөлгөөн, эрч хүчийг  харуулсан баримлууд нь  газар дэлхийгээ тогтоон барьж байгаа байгаль эхийг харуулсан бөгөөд  хүнд байгалийн дийлэгдэшгүй хөнөөлийн хүчийг сануулж байх  зорилго агуулсан аж. Бид  байгалийн гамшгийг тэр болгон мэддэггүй. Байгал дэлхийтэй зүй бусаар харьцвал эргүүлээд гэнэтийн мөхөлд хүргэх аюултайг ч эдгээр сүрлэг баримлууд сануулах ёстой ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж