Алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Осама бин Ладен жихад үйл хэргийг нь залгамжлагчдад 29 сая ам.долларын өв хөрөнгийг гэрээсэлжээ. Гэрээслэлд өгүүлсэн өв хөрөнгө Судан улсад хадгалагдаж байгаа аж. Бин Ладен 1990-ээд оны үед Суданд таван жил амьдарсан байв. АНУ-ын тусгай албаныхан Осама бин Ладеныг устгах үеэр гэрээслэлийг нь олж авчээ.
Дэлхийн №1 гэмт хэрэгтэн Осама бин Ладеныг 2011 оны тавдугаар сард Пакистан улсын Абботабад хотноо устгасан юм. Үүнээс хойш аль-Каида бүлэглэлийг Аяман аль-Завахири удирдаж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС