“Петро-Чайна”-гийн тээвэрлэлтийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Петро-Чайна”-гийн тээвэрлэлтийг зогсооно

Зам
тээвэр, барилга, хот байгуулалтын  сайдын шийдвэрээр “Дачин Тамсаг”
ХХК-ийн тээвэрлэлтийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Учир нь Авто тээврийн
газраас Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
эрхэлдэг уул уурхайн компани болон хилийн авто тээврийн шалган
нэвтрүүлэх боомтод шалгалт хийж бай­на. Шалгалтын явцад тус компанийн
зүгээс стан­дарт хангаагүй замаар тээвэрлэлт хийснээр газ­рын хөрсийг
гэмтээсэн, тоосжилт маш ихээр үүссэн гэх мэт зөрчлүүд илэрчээ. Мөн өмнөх
шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгаагүй, тээв­рийн хэрэгслүүд нь
зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй зэрэг
үндэслэлээр тус компанийн тээвэрлэлтийг нь тодорхойгүй хуга­цаагүйгээр
зогсоожээ. Дээрх зөрчлийг арилгаж, үүрэг даалгаврыг биелүүлсэн
тохиолдолд тээвэрлэлт хийх эрхийг олгох талаар ажлын хэсгийнхэн хэлэлцэх
аж. Монгол улсаас Хятад улс руу тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг
тус компаний 22 авто машинд шалгалт хийхэд 20 автомашин нь ямар нэгэн
байдлаар зөрчил илэрсэн байна. Шалгалтын багийхан “Петро-Чайна Дачин
тамсаг ” ХХК компанид хоёр өдөр үргэлжилсэн шалгалтын дүнг хэлэлцэн, 
өчигдөр 13:00 цагт дээрх шийдвэрийг гаргажээ.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж