
тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрээр “Дачин Тамсаг”
ХХК-ийн тээвэрлэлтийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Учир нь Авто тээврийн
газраас Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
эрхэлдэг уул уурхайн компани болон хилийн авто тээврийн шалган
нэвтрүүлэх боомтод шалгалт хийж байна. Шалгалтын явцад тус компанийн
зүгээс стандарт хангаагүй замаар тээвэрлэлт хийснээр газрын хөрсийг
гэмтээсэн, тоосжилт маш ихээр үүссэн гэх мэт зөрчлүүд илэрчээ. Мөн өмнөх
шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгаагүй, тээврийн хэрэгслүүд нь
зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй зэрэг
үндэслэлээр тус компанийн тээвэрлэлтийг нь тодорхойгүй хугацаагүйгээр
зогсоожээ. Дээрх зөрчлийг арилгаж, үүрэг даалгаврыг биелүүлсэн
тохиолдолд тээвэрлэлт хийх эрхийг олгох талаар ажлын хэсгийнхэн хэлэлцэх
аж. Монгол улсаас Хятад улс руу тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг
тус компаний 22 авто машинд шалгалт хийхэд 20 автомашин нь ямар нэгэн
байдлаар зөрчил илэрсэн байна. Шалгалтын багийхан “Петро-Чайна Дачин
тамсаг ” ХХК компанид хоёр өдөр үргэлжилсэн шалгалтын дүнг хэлэлцэн,
өчигдөр 13:00 цагт дээрх шийдвэрийг гаргажээ.
Д.ДОЛГОР