“Иргэний танхим”-д өнөөдөр 09.30 цагаас Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг эхлэх ажээ. Харин 14:00 цагт Төрийн ордны “Е” танхимд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар , Ерөхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ–д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.