Мосулыг эзэлвэл ИУ улс гэсэн тодотголоо алдана

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Мосулыг эзэлвэл ИУ улс гэсэн тодотголоо алдана

 

Фото: David Honl / Zumapress / Globallookpress.com

 

Мосул хотын төлөөх тулалдаанд нь Иракийн эрх баригчдад нэмэлт  тусламж үзүүлнэ хэмээн Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер амласан тухай Reuters дамжуулжээ.

 

Иракийн цэргийнхэнд бүхий л талын тусламж, тэр дундаа ложистикийн тусламж үзүүлнэ хэмээн онцлов. Хотын төлөөх гол тулалдааныг Иракийн арми хийх бөгөөд америкчууд хоёрдугаар зэргийн үүрэг гүйцэтгэх аж.

 

“Исламын улс” бүлэглэл одоо ялагдаж, АНУ тэргүүтэй эвсэл давшиж байгаа хэмээн Картер мэдэгдэв. АНУ-ын тусламжтайгаар Иракийн арми өмнө нь Рамади хотыг чөлөөлсөн юм. Рамадийг чөлөөлсөний дараа дараагийн бай нь Мосул хот гэж зарласан билээ. Хэрэв Мосулыг чөлөөлж чадвал исламчууд “улс” гэсэн тодотголоо бүрэн алдах юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж