МАН, МАХН Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

МАН, МАХН Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавъяаг магтан дуулах  эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан.Өнөөдөр "Эх орончдын баяр"-ын өдөр угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна.  Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр "Эх орончдын баярын өдөр" хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа" гэсэн юм. 

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж