Технологийн салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Apple болон Samsung компани 2011 оноос хойш зохиогчийн эрхийн маргаантай байгаа билээ. Олон жилийн турш олон орны шүүхээр заргалдсан тэдний маргаан одоо ч үргэлжилсээр байна.
Өнгөрсөн 2014 оны тавдугаар сард АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын Холбооны тангарагтны шүүхээс БНСУ-ын Samsung компани гар утасны төхөөрөмж үйлдвэрлэлийн явцад Apple корпорацийн хоёр патентийг хуулбарласан хэмээн үзэж, Samsung компанийг 119.6 сая ам.долларын нөхөн олговрыг Apple-д төлөх шийдвэр гаргаж байсан юм.
Гэвч өнгөрсөн баасан гаригт АНУ-ын шүүхээс энэ шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ.
Т.МӨНХ