Бен, Жен хоорондоо мэндийн зөрөөгүй өнгөрөв

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Бен, Жен хоорондоо мэндийн зөрөөгүй өнгөрөв

Оскарын наадмын дараа Vanity Fair сэтгүүлийн нэрэмжит үдэшлэгт уригдсан жүжигчин Бен Аффлек, эхнэр Женнифер Гарнертай хоёр хоорондоо мэндийн зөрөөгүй, хар цагаан дуугүй зөрсөн гэнэ. Үдэшлэгийн дараа Бен жүжигчин Чарлиз Теронтой хамт гарч явсан аж. Бен Аффлек, Чарлиз Терон нар 2000 онд “Reindeer Games” кинонд хамтран тоглож байсан эртний хамтрагчид билээ. Женнифер Гарнер саяхан Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эр нөхөр нь түүний зүрхийг шархлуулсан гэж ярьсан юм. Гурван хүүхдийн эцэг эх тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй ч хоёр тийш болсон аж. Холливуудын хамгийн сайхан хосын салах болсон шалтгаан нь Бен Аффлек хүүхэд асрагчтай учир ургуулснаас болсон гэж шар хэвлэлүүд бичиж байгаа ч Женнифер Гарнер хэлэхдээ хүүхэд асрагч гарч ирэхээс өмнө тэд хоёр тийш болчихсон байсан, асрагч үүнд ямар ч хамаагүй гэсэн байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж