Зика вирус тархины саажилт үүсгэх аюултай

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Зика вирус тархины саажилт үүсгэх аюултай

 

Латин Америк, Карибын орнуудад тархсан Зика вирусын халдвар тархины саажилтын Гийена-Барре синдром өвчнийг үүсгэдэг байж болох эхний нотолгоог олжээ. Эрдэмтэд хоёр жилийн өмнө Зика вирусын халдвар авч байсан 42 хүний цусанд шинжилгээ хийсэн байна. Эдгээр 42 хүний зарим нь Зикагийн халдвараас болж одоо болтол алхаж явахдаа бусдын тусламжийг авч байгаа аж. Зика вирус нь хүнд халдсанаас хойш зургаа орчим хоногийн дараа мэдрэлийн системд нөлөөлдөг гэнэ.  

 

Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт Бразиль, Колумб, Эль-Салвадор, Суринам, Венесуэл улсад Гийена-Барре синдром өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсэнийг ДЭМБ мэдээлжээ. Энэ нь Зика вирусын халдвартай холбоотой байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн тооцоогоор Зика вирусын халдвартай 4000 хүн тутмын нэг нь Гийена-Барре синдром өвчнөөр өвджээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусын халдвар тархалтын эсрэг олон улсад онц байдал зарласан билээ. Шумуулын хатгалтаар дамжин халддаг Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой, оюуны хомсдолтой хүүхэд төрхөд нөлөөлдөг гэж үздэг.

 

Гийена-Барре синдром өвчний үед дархлааны систем захын мэдрэл рүү довтолсноос булчин сулрах эмгэг үүсдэг байна. Зарим тохиолдолд амьсгал тасалдах хүндрэл ажиглагддаг аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж