Хоёр нам хамтран “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Хоёр нам хамтран “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэнэ

"Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна. Одоогийн МАН хуучнаар МАХН байгуулагдсан өдрийг энэ өдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин 2011 оноос энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.

МАХН хоёр хуваагдсанаа хойш аль аль нь энэ өдрийг өөрийн намын үүссэн өдөр гэж үзэн төв талбай дахь Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөдөг. Харин энэ жил МАХН болон МАН энэ өдрийг хамтран тэмдэглэж байгаа юм. Хоёр намын удирдлага 11.00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, дараа нь 12.30 цагт СТӨ-ний Их танхимд хүндэтгэлийн хурал хийх юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж