Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна.

2011 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон Төв, Зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бороо, зарим үед их бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 23-наас 06-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

     23, 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд зарим газраар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж