Bvlgari гоёл чимэглэлийн ордон могойн арьсан дээр гоёлын хэвээ гаргажээ.
Загварын Bvlgari брэнд үнэт чулуун хэвтэй, могойн арьсан Serpenti нэртэй цүнхний шинэ цуглуулгаа гаргалаа. Нийт 68 ширхэг цүнхийг өнгөрсөн сард нэрийн барааны дэлгүүрүүдээрээ худалдаалж эхэлжээ. Харин энэ сард тус ордон арай хар бараан өнгийн цүнх гаргана хэмээн мэдэгдлээ. Bejewelled хэмээн нэрлэсэн шинэ цүнхийг очир алзаман хүрээнд бадмаараг, нил эрдэнэ шигтгэн чимэглэх ажээ. Bvlgari үүсэн байгуулагдсан 120 жилийн ойд зориулан нийтдээ 132 ширхэг цүнх бүтээж байгаа юм. |
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР