Ричард Гир Одончимэг хоёрын хайрын түүхээс

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Ричард Гир Одончимэг хоёрын хайрын түүхээс

Монголын үндэсний Боловсрол суваг телевизээр та бүхэнд хүрдэг “Кино код” нэвтрүүлэг үзэгч та бидэнтэй багагүй цаг хугацааг өнгөрүүлжээ. Уулын мод урттай богинотой гэдгээр оролцогчдын маань өөрсдийгөө нээж харуулах байдал нь харилцан адилгүй байлаа. Бид уншигч та бүхэнд оролцогчид дундаас хамгийн сонирхолтой, содон гэгдэхээр хүмүүсийн яриаг хүргэж байгаа билээ. Ингээд манай нэвтрүүлгийн оролцогч 312 дугаартай Ц.Одочимэг. 


Ц.Одончимэг: Намайг Одончимэг гэдэг. Би галзуу юм шиг л зүүдэлдэг байлаа. Утга учиргүй балай зүүд. Ямар зүүд вэ гэж үү? Ричард Гир. Учрыг нь сайн мэдэхгүй байна. Тэр миний амьдралд тийм чухал хүн биш л дээ. Гэхдээ яагаад ч юм миний зүүдэнд Гир бид хоёр л байдаг байсан. Дандаа л нэг ижил зүүд. Бид хоёр гадуур зугаалж байна. Том том гэрлийн бүрхүүлтэй, зөөгч нар нь хантааз өмсдөг Атлантек ситид байдаг зоогийн газарт байна. Гир надад цахирмаа цэцгэн зүүлт өгөөд л…Би тэрийг нь гарандаа атгаад л. Бид хоёр инээлдээд л. Бид хоёр үргэлж инээлддэг байсан. Инээлдээд л, инээлдээд л. Сам хорхойгооор хийсэн тансаг хоол идээд л. Ер бусын амттай сам хорхой. Тэгээд бид хоёр хамтдаа байхдаа үнэхээр аз жаргалтай байдаг байсан. Гир миний нүд рүү ширтэж зоогийн газрын төв хэсэг рүү хөтөлж аваачаад, яг намайг үнсэх гэж байтал гэнэт зоогийн газар доргин чичирж, ширээн доороос нь тагтаа нислээ. Тагтаа тэнд юу ч хийж явж байсан юм бүү мэд. Тэгээд л миний доороос нөгөө үер чинь гараад л байсан. Загас жараахай хөвөөд л. Зоогийн газар тэр чигтээ үерт автчихсан.



Шүүгч С.Мягмар: За боллоо. Баярлалаа. Ямар жүжгийн хэсэг вэ?


Ц.Одончимэг: И.Ризлерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийн Үер. 

Шүүгч С.Мягмар: Наад хөмсгөө чи өөрөө хусчихсан юм уу? 

Ц.Одончимэг: Үгүй ээ. Угаасаа л ийм. Би буддаггүй юм. 

Шүүгч С.Мягмар: Энэ том жүжгэнд зориг орж тоглосон байна. Энэ бол зориг шалгасан юм байлаа. Хоёрдугаар шатанд үзье. Уул нь явж болоод байна. Гэхдээ дотоо сэтгэлийг нүдээрээ илэрхийлэх тал дээр жаахан ажиллах хэрэгтэй санагдлаа. Ямар ч байсан дахиад үзмээр санагдлаа. 

Шүүгч Д.Мэндбаяр /АЖ/: Харахад их галтай цогтой, халуун, дайчин, бодсон санаснаа гаргах гэж мэрийж байгаа байдал чинь, тэр өөрөө өөрийгөө ялан дийлж байгаа байдал чинь таалагдлаа. Бидэнтэй энэ кинонд хамтраад тоглочих юмсан, орох юмсан гэсэн мэрийлт байгааг би үнэлж үзээд хоёрдугаар шатанд оруулъя. Гэхдээ цаашдаа анхаарахад араа их зуулттай, үгээ их тод хэлэх хэрэгтэй байна. Ямар үгийг яаж өргөж хэлэх вэ. Хэний ч зүүдэнд ормооргүй тэр мундаг жүжигчинтэй хамт байна гэдгээ тодотгож өгөх хэрэгтэй. Тэгэхээр дүрийнхээ үгэн дээр маш сайн ажиллах хэрэгтэй юм байнаа гэдгийг хойшдоо мэдээд авчихаарай. 

Шүүгч А.Очирбат /АЖ/: Хувиралтыг бол хийлээ. чи үзэгчдийн дундаас хэн нэгнийг сонирхосон ндээр хараадах. 

Шүүгч С.Мягмар: Дотроо хүнийг унш гэсэн үг шүү дээ. Ямар малгайтай юм. Ямар хувцасатай юм гэх жишээний нүдэндээ төсөөлөхгүй бол хоосон нүдээр уншинаа гэсэн үг. 

За ямар ч байсан Ц.Одончимэгт маань шүүгчид зөвлөгөө, шүүмжээ харамгүй өглөө. Энэ нь итгэл төрүүлсэний шинж юм болов уу? Галтай цогтой, басчхүү зориглон байж том зохиол дээр ажилласан Ц.Одончимэг бүсгүйдээ амжилт хүсье. Том мөрөөдөлтэй, өөрийгөө дайчилж чадсан хүн л амжилтийг дагуулдаг гэдэг. “Кино код” нэвтрүүлгийн проб шоу авяъастнуудыг ар араасаа дагуулсаар… 

Жанна
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж