Хятадын төдийгүй дэлхийн баяуудын нэг болоод байгаа Алибаба группийг үүсгэн байгуулагч Жак Ма бизнесийн хүрээгээ тэлсээр байна. Тэрбээр энэ удаа дарсны бизнест орохоор шийджээ. Жак Ма Францын дарсны алдартай бүс нутгийн нэг болох Бордо хавьд усан үзмийн тариалан худалдан авсан байна. Ямар өртгөөр худалдан авсан тухай мэдээллийг нууцалж байгаа аж.
Усан үзмийн талбай нийт 85 гектар бөгөөд үүнээс жилдээ 500 мянган шил Chateau дарс үйлдвэрлэх боломжтой хэмээн china.org.cn мэдээлжээ.
А.ШАРАВ