“Монгол шүтэн бишрэгч нь Ди Каприод Хийморийн сан тавиулжээ. Үр дүн нь "Оскар"!” хэмээн Буриадын ARD сайтад мэдээлжээ.
“Улаанбаатарын төв хийд болох Ганданд Ди Каприог шүтэн бишрэгч залуу Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр америк жүжигчинд хийморийн сан тавиулжээ. Үүний буянаар алдартай жүжигчин зургаа дахь оролдлогоороо Оскарын шагнал авлаа!” гэж сайтын сэтгүүлч Майдар Сосорбарам бичжээ.
Тэр шүтэн бишрэгч Хийморийн сангийн дарцаг дээр Ди Каприогийн нэрийг мөргөлийн хамт бичүүлжээ. Дарцаг салхинд хийсээд нэр нь бичигдсэн хүний төлөө мөргөл “уншдаг” гэж Сосорбарам тайлбар хийжээ.
Хийморийн сан гэх шидийн дарцаг нь хүний сэтгэлийн эрч хүчний бэлгэдэл болдог. Хийморийн дарцгыг лам аравнайлдаг.
Сануулахад, зөвхөн монголчууд биш якутууд жүжигчний төлөө зовинон “Леод зуруулсан Оскар” гэсэн арга хэмжээ зохиожээ. Якутын Оскар нь зөвхөн цэвэр мөнгөөр цутгагдсан байх ёстой нь түүнийг жинхэнэ Оскараас нь ялгаатай болгож байгаа гэнэ хэмээн Сосорбарам бичжээ.
Якутын Оскар
Aмерикийн жүжигчин Леонардо ди Каприо 1974 оны бар жилд төржээ. Энэ бичин жилд барнууд өөрийн тачаангуй, эрч хүчээ хариулах авч тэр болгонд нь нь эзэндээ үйлчлэхгүй хэмээн зурхайд нь буусан байгаа аж.
А.ШАРАВ