Үрийн сортын чанарт хяналт, шинжилгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Үрийн сортын чанарт хяналт, шинжилгээ хийлээ

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  иргэн, аж ахуйн нэгжийн 6237  тонн үр тариа, улаанбуудайг шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээгээр 369,5 тонн үр тарих үрийн стандарт, 5867,5 тонн хүнсний улаан буудайн стандарт 100 хувь шаардлага хангалаа. Арвайхээр, Хархорин, Нарийнтээл, Бат-Өлзий сумдын  өнгөрсөн онд  төмсний үр үржүүлэн борлуулж буй хоёр иргэн, хоёр аж ахуй нэгжийн үрийг  шинжилгээнд хамруулахад MNS 885:2001 стандартын шаардлага хангав. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин дахь салбар нь долоон аж ахуйн нэгж, хоёр иргэнд Сэлэнгэ сортын улаан буудайн үр 191.8 тн-ыг, таван аж ахуйн нэгжид Алтайский-100 сортын улаан буудайн үр 69.95 тонныг нийлүүлсэн бөгөөд “Монгол төмс” хөтөлбөрт хамрагдан  төмсний шинэ   сортын  үр “гала” нэг тонн, солист 2.6 тонныг авч үржүүлж байна. Тус аймгийн Хүнс хөдөө аж, ахуйн жижиг үйлдвэрлэлийг дэмжих газар энэ оны тариалалтанд зориулж, сумдаас авсан захиалгын дагуу 33.0 тонн төмсний үр, 39 кг нарийн ногооны үр, 520 метр нийлэг хальс, 30 хор шүршигч, 300 литр бордоог нийлүүлээд байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд үр цэвэрлэх, сортлох машин байхгүй тул “Дундын үйлчилгээний төв”-д цэвэрлэх, дугаарлах, сортлох машинтай болгох саналыг уламжиллаа.
Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж