“Хотын соёл” ур чадварын уралдааны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Хотын соёл” ур чадварын уралдааны дүн гарлаа

Арвайхээр сумаас ЕБС-ийн болоод цэцэрлэгийн  багш нарын дунд “Хотын соёл” хичээлийн ур чадварын уралдааныг нэг сарын хугацаатай зарлаж дүгнэлээ. Уралдаанд ЕБ-ын 1, 2, 4 дүгээр сургууль, ЦБСЦогцолбор, 7 цэцэрлэгийн багш нар оролцож, 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн орсон “Хотын соёл” хичээлийн хөтөлбөрийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт хэрхэн тохируулан заасан, гарын авлага, зөвлөмжүүдийг бэлтгэсэн зэрэг үйл ажиллагаагаа шалгуулсан юм.  Болзолт уралдааны ахлах бүлгийн эхний хоёр байрыг I сургуулийн биологийн багш Н.Түмэнцэцэг, II сургуулийн химийн багш П.Хишигт, дунд бүлгийн эхний хоёр байрыг I сургуулийн багш Г.Наранцацрал, Д.Оюунчимэг, II сургуулийн монгол хэл, уран зохиолын багш З.Бямбасүрэн, бага бүлгийн эхний хоёр байрыг II сургуулийн багш Н.Нямсүрэн, IV дүгээр сургуулийн багш Б.Нармандах, цэцэрлэгийн бүлгийн эхний гурван байрыг II дугаар цэцэрлэгийн багш Ш.Ганчимэг, IV цэцэрлэгийн багш Ё.Даваа, VII цэцэрлэгийн багш Ү.Уранцэцэг нар тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. 

Сумын ЗДТГазраас нэгдүгээр байранд шалгарсан шилдэг хичээлүүдийг CD бичлэг болгон хуулж, сургууль, цэцэрлэгүүдэд тараан сурталчилсан юм.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж