УИХ дахь МАН-ын бүлэг одоо хаалттай хуралдаж Сонгуулийн хуулийн төсөлд 76 суудлыг холимог тогтолцоогоор яаж хуваарилах тухай асуудал хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд одоо байр сууриа илэрхийлэн үг хэлж байгаа юм байна. УИХ-д олон суудалтай МАН-ын бүлгийн гишүүд 76 суудлын 50-ийг мажоритар, 26-г пропорциональ системээр хуваарилахаар санал нэгдээд буй бол Ардчилсан намын бүлгийнхэн яг эсрэг саналтай байгаа юм.
МАН-ын бүлгийнхэн олон суудалтай тул байр сууриа хэвээр хадгалах талаар ярилцжээ. Өнөөдөр хоёр нам зөвшилцөх ажлын хэсэг гаргаж анхны уулзалтаа хийсэн бөгөөд уур амьсгал тийм ч таатай байгаагүй гэж оролцогчид хэлж байна. Маргааш зөвшилцөх уулзалт үргэлжилнэ.
Д.ОЮУН