“Бэлгэдэлт амьдрал” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Бэлгэдэлт амьдрал” худалдаанд гарлаа

Швейцарийн алдарт сэтгэл судлаач Карл Густав Юнгийн 1935 оны есдүгээр сарын 30-наас 10-р сарын 4-ний хооронд Лондон хотын Анагаахын сэтгэл судлалын институт уншсан цуврал таван лекцийг хэлэлцүүлгийн хамт бичгээр тэмдэглэн авсныг хожим эмхтгэн хэвлүүлсэн нь олноо “Тавистокийн лекцүүд” буюу “Лондоны семинарууд” нэрээр алдаршсан юм. Мон судар хэвлэлийн газраас эдгээрийг лекцүүдийг болон Карл Густав Юнгийн “Сэтгэл зүй ба алхими” номын зарим хэсгээс орчуулан хамтатгаж “Бэлгэдэлт амьдрал” нэрийн дор хүргэж байна. “Бэлгэдэлт амьдрал” гэдэг нь “Лондоны семинарууд”-ын орос орчуулгын нэр ажээ. Хамтын ухамсаргүй, зүүд, зөн совингийн тайлбарууд, ил хийгээд далд бэлгэдлүүд гээд бидний мэдэх, эс мэдэх олон зүйлийн тухай хүүрнэх энэ номоос та бүхэн аналитик сэтгэл судлалын тухай тодорхой ойлголт, мэдлэгтэй болно гэдэгт итгэж байна. Тус ном нь “Интер” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаанд гарлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж