Дуучин Мэрайя Кери сайн ээж болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Дуучин Мэрайя Кери сайн ээж болжээ

Дуучин Мэрайя Керийн нөхөр Ник Кэннон эхнэрээ сайн ээж болж байгаа гэж магтсан гэнэ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард хүү, охин хоёр төрүүлж, нөхрөө хамгийн жаргалтай эр болгосон юм. “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр энэ тухай “Эмэгтэй хүн ийм үед юу хийх ёстойг тэр сайн мэддэг. Тэр шинэ зүйлд дасч эхэлж байгаа“ гэжээ. 30 настай инээдмийн киноны жүжигчин, рэппер Кэннон ч бас аав болсноосоо хойш  огт өөр хүн болсон гэж ярьсан гэнэ.

Тэрбээр “Энэ бол зөвхөн эхлэл. Өөр олон зүйл намайг өөрчлөх байх. Өдөр ирэх тусам би хоёр хувь тавилангийн өмнө хариуцлага хүлээж буйгаа ухаарч байна” гэж ярьжээ.  Ник Кэннон инээдмийн киног хүүхдэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг нэгэн ажээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж