Америкийн академийн хамгийн том шагнал гардуулах ёслол “Оскар” наадам өнөөдөр Лос-Анжелес хотноо боллоо. Тус наадамд нэр дэвшигчдээс хамгийн их анхаарал татаж байсан нь жүжигчин Леонардо ДиКаприо байсан юм. Тэрбээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд “The Revenant “буюу “Үхлээс амь мултарсан нь” киногоор нэр дэвшиж, анхны "ОСКАР"-аа гардан авлаа. Нэрт жүжигчин маань саяхан 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд гол дүрийн шилдэг жүжигчний шагналыг хүртээд байсан юм.
Ч.БОЛ