Цэцийн даргаас л боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Цэцийн даргаас л боллоо

Эдийн засагч Д.Жаргалсайханы “Defacto” нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр гардаг уламжлалтай байсан. Харамсалтай нь саяхан уг нэвтрүүлгийг тус телевизийн дарга Ц.Мөнхтөрийн тушаалаар дахин эфирт гаргахыг хориглосон бөгөөд үүнийгээ Д.Жаргалсайхан өөрийн твиттер дээрээ жиргэж, цэнхэр дэлгэцээр ч шууд хэлээд амжсан. Ямар шалтгааны улмаас МҮОНТВ”тэй хийсэн гэрээ гэнэт цуцлагдах болсон нь Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг урьж ярилцлага авснаас болсон гэнэ. 

Улс оронд хэрэгтэй цаг үеэ олсон нэвтрүүлэг хөтлөн явуулдаг байсан Д.Жаргалсайханыг дэмждэг, дагадаг олон арван цахим сүлжээнийхэн ихээхэн бухимдалтай байгаагаас гадна өөр телевизээр нэвтрүүлэгээ гаргахыг шаардсан ч хүртэл байх юм. Зарим нэг нь Цэцийн даргаас л боллоо гэж бухимдалаа янз бүрээр илэрхийлсэн байх юм.  Харин тэрээр сэтгүүлчийн асуултанд ингэж хариулжээ.

“Бүх чөлөөт хэвлэлийн үндсэн зорилго бол тэнцвэртэй мэдээ мэдээллээр хангах. Энэ зорилгоор Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан.  Мэдээж, УИХ-ын болон цэцийн аль аль талын байр суурийг сонсох ёстой. Ингэж байж л тэнцвэртэй мэдээлэл болно.  Гэтэл Ж.Амарсанааг нэвтрүүлэгтээ оролцуулсан гэдгээр шалтаглан гэрээг цуцална гэж мэдэгдсэн Үндсэн телевизийн олон нийтэд тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангах зарчим хаана байгааг ойлгохгүй байна. Цаашдаа ямар нэг телевизтэй гэрээ хийж нэвтрүүлэгээ явуулахаар судалж байна” хэмээсэн байна. Ямар телевизээр гарахыг хүлээх л үлдлээ дээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж