“Хиртэлт” роман борлуулалтаараа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Хиртэлт” роман борлуулалтаараа тэргүүллээ

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран зургадугаар сарын 11-17-ны хооронд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг утга зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн уран зохиолын бэстсэллерийг Монголын залуусыг байлдан дагуулсан “Бүрэнхий” цуврал зохиолын  “Хиртэлт” роман тэргүүлжээ. Худалдаанд гарсан даруйдаа ийнхүү сүүлийн долоон сарын турш монголын уншигчдыг байлдан дагуулаад байсан “Чонон сүлд” романыг ардаа хийжээ. Түүнчлэн бусад төрлийн номын бэстсэллерийг тэргүүлж байсан “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном энэ удаад дөрөвт жагсжээ. Харин энэ удаад “Монсудар”-аас эхлэн гаргасан “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн худалдаанд гараад тун удаагүй байгаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Гэрт болсон яриа” ном наймдугаарт оржээ. Тэрбээр “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу-хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ажил мэргэжил” бага лавлах толь, “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” зэрэг номуудаараа уншигчидтай хэдийндээ танил болсон юм.

Уран зохиолын бэстсэллер 10 ном

1. Хиртэлт-Стефени Мэйер
2. Чонон сүлд-Зян Рун           
3. Сургамжит өгүүллэгүүд-1         
4. Бүрэнхий-Стефени Мэйер                               
5. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг           
6. Ногоон нүдэн лам-Жеффри Л.Фолт                       
7. Танихгүй эмэгтэйн захидал-Стефан Цвей          
8. Анне Франкийн өдрийн тэмдэглэл                          
9. Да Винчи код      
10. Дэлхийн уран зохиолын 85 сод бүтээл          

Бусад бэстсэллер 10 ном

1. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket      
2. Монголчууд 20-р зууны эхэнд зурагт түүх           
3. Oxford -Англи-Монгол толь       
4. Эртний Түвдийн залуужуулах нууц жор         
5. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг        
6.Очир огтлогч      
7. Сталин 1,2     
8. Гэрт болсон яриа Ц.Оюунгэрэл         
9. Ээж ба хүүхэд- Элизабет Фенвик          
10.Монголын их хатдын нууц товчоо ном борлуулалтаараа тэргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж