Майкрософт компанийн орчуулгийн аппликэйшн Microsoft Translator нь 50 өөр хэл дээр гар утас компьютер, ухаалаг цаг, таблет зэрэг хүссэн төхөөрөмж дээрээсээ хүссэн цагтаа орчуулга хийх боломжийг олгож буй бүтээгдэхүүн билээ. Та энгийн текстээс авахуулаад вэб сайт, рестораны меню, гудамжны тэмдгийг хүртэл гар утасны камераараа зургийг нь аваал орчуулдаг боллоо. Андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшн нь хиймэл оюун ухаан (AI) хэлбэрийн механизм ашиглан интернэтгүй (offline) орчинд ажиллах болжээ. Харин үүний тулд эхлээд төлбөргүй Франц, Герман, Хятад, Итали, Орос, Польш, Вьетнам, Испани, Португаль хэлнүүдийн багцыг татаж аьвах ёстой. Харин iOS хувилбар нь камераар авсан текстийг таньж уншаад орчуулна.
Microsoft Translator-ын өөрт тохирох аппликейшныг ЭНД-ээс татаж аваарай.
Т.МӨНХ