УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёолол дээр зөвшилцөхөөр хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хурлаар үндсэндээ зургаан асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнээс гурван асуудал дээр тохиролцоонд хүрчээ. Харин өчигдрөөс хойш маргаан дагуулах болсон холимог тогтолцоон дотроо хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можаритар байх тухай асуудал дээр тодорхой шийдэлд хүрээгүй аж. Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг маргааш 11.00 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.
Г.Дарь