Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-2

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-2

Энгийн хүмүүс нь эргэлзээд байдаг, эрдэмтэн мэргэд нь хэл ам хийгээд  байдаг хэрүүлч алдаанууд байна аа. Эцэст нь хэн хэнийг нь алдлаа гэж хэлж болдоггүй, хий “но”-той дүрэм журмаар л ялдаг хэрүүлч алдааны жишээг дурдъя. “Архиний, салхиний, хуримийн” гэж буруу бичдэг энгийн хүмүүс төгсгөлийн зөөлрүүлсэн “И”-г нь харангуутаа эм үг гэж бодоод “мэдэлгүй мэдээд” алдаатай дүрмийг засаад байгаа. Харин “Төгсгөлдөө зөөлрөөд И болоод байхад эргээд хатуурна гэж байхгүй ээ. Тийм учраас “архины, салхины, хуримын” гэж бичих дүрэм нь өөрөө буруу. Зөөлөрсөн л бол зөөлөрсөн, бандан тас.” гэж дүрэмтэй сөргөлдөөд албаар алддаг эрдэмтэд бий. Муу нэртэй, муухай царайтай, шахааны “жаран нэгийн И(ы)”-г ажилтай болгох гэж албаар зохиосон дүрэм буруутай нь ч буруутай л даа. “Уг нь муу бол туг нь муу” гэгчээр үсэг нь “но”-той болохоор дүрэм нь цоорхой л байх юм даа. “Но”-гүй дүрэмтэй болтлоо “но”-той дүрмээ дагаад “архины, салхины, хуримын” гээд бичиж л байхаас даа, яалтай билээ.

Яахын аргагүй алдааг яагаад ч хийж болохгүй.

Ярилцах ёстой алдааг харин ярьж шийдвэл ямар вэ?

“Егөөтэй 99 тайлбар” номын “Алдааг ангилъя!” өгүүллийн хэсгээс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж