Олон улсын оюуны спортын "ЭЛИТ НААДАМ" Хятадын Хуай Ан хотноо боллоо. Тус наадмын шатрын блиц тоглолтод эрэгтэйчүүдээс Хятадын их мастер Дин Лирен, эмэгтэйчүүдээс В.Гунина нар тэргүүн байр эзэллээ. Оросын залуу их мастер В.Гунина 10 хожил авч удаахь өрсөлдөгч К.Лахно-оос 3 оноогоор илүү авснаар түрүүлжээ гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.
Албан сайт: http://imsa2016.fide.com