Фото: Wissm Al-Okili / Reuters
Багдадын захын дүүрэгт хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь далаад хүн үрэгдэж, жараад хүн шархадсан байна. Аллагыг шиитийн Мадинат-эс-Садр гэх дугуул хотод хоёр амиа золиослогч ням гаригт үйлдсэн байв.
Тэндхийн цагдаагийн мэдээгээр, гар утасны зах дээр мотоциклтай амиа золиослогч нар олны дунд бөмбөгөө дэлбэлсэн гэнэ. Цагдаагийнхан өөр аллага явуулахгүйн тулд захыг тусгаарлан хаасан байв. Хэргийн хариуцлагыг Исламын улс гэх хэт даврагч бүлэг өөртөө авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР