Францад Зикагийн халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Францад Зикагийн халдвар илэрчээ

 

Францад Зика вирус бэлгийн замаар халдсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Зика вирусын халдвар илэрсэн эмэгтэйн нөхөр нь Бразиль улсад аялаад ирсэн аж.

 

Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш Латин Америк болон Карибын 20 гаруй орны 1.5 сая хүн халдвар авчээ. Жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар авснаар жижиг толгойтой, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг аж. Гэхдээ Мексикт халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдсэн юм.

 

Зика вирус нь шумуулын хатгалтаар дамжин халддаг боловч АНУ-д 14 хүн бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж