Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Хог хаяхгүй байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд хог ачихгүйгээс иргэд нь хогондоо даруулаад байна. Хог ачаагүйгээс тухайн хорооны зарим айл өрх сар шинээр хогтойгоо золгосон юм. Үндсэндээ тухайн хороонд хог ачаагүйгээс сар гаруй болж буй аж.

Машин нь хүрэлцэхгүйгээс сар шинийн өмнө амжиж хог ачсангүй, сар шинийн дараа ирэх болов уу гэж хүлээж буй одоог хүртэл харьяа дүүргийнх нь Тохижилт үйлчилгээний компанийн машин ирж хог ачаагүй аж.

Наймдугаар хороотой залгаа орших долдугаар хорооны хогийг дээрх хугацаанд хоёр ч удаа ачжээ. Гэхдээ харьяалал биш гээд хогийг нь ачдаггүй байна. Гуйж ачих тохиолдолд нэг удаадаа 10 мянган төгрөг өгч хогноосоо салдагаа ч иргэд хэлж буй юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж