Антарктидад гацсан 37 хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Антарктидад гацсан 37 хүнийг аварчээ

 

Өмнөд мөсөн далайгаар аялж явсан Австралийн мөс хагалагч хөлөгт эвдрэл гарч, 37 хүнийг аврах ажиллагаа амжилттай болжээ.  Хүчтэй цасан шуурганы үеэр мөс хагалагч хөлгийн урд хэсэгт эвдрэл гарсан аж. Ийм явдал өчигдөр болжээ.

 

“Aurora Australis” мөс хагалагч хөлөг дээр байсан хүмүүсийг цаг агаар сайжирсны дараа “Mawson” судалгааны станцад хүргэсэн байна.

 

“Aurora Australis” хөлөг Тасмани арлаас өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд Өмнөд мөсөн далайд судалгаа явуулахаар аялалд гарсан байна. Түүнчлэн хөлгөөр “Davis” судалгааны станцаас бусад судлаачдыг авчрах төлөвлөгөөтэй байжээ.

 

95 метр урт 3911 тонн жинтэй “Aurora Australis” хөлөг 1989 онд анх өмнөд мөсөн далайд гарч байсан аж. Энэ нь 1.2 метр зузаан мөсийг зүсэн явах чадвартай бөгөөд дотроо фитнесс, номын сан, амралтын өрөөтэй гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж