Монгол инженерүүдийн оюун ухаанаар эрчим хүч өсгөн үржүүлэх хабридтөхөөрөмж зохион бүтээгдсэнийг өнгөрсөн баасан гаригт зарлалаа. Тодруулбал, “Органик энержи” групп, “Ногоон хот” ассиоцийнханхамтран хоёр жилийн өмнөөс нүүрсний хэрэглээг бууруулах зорилгоор эрчим хүчийг өсгөх төхөөрөмж зохион бүтээхээр ажлаа эхлүүлсэн нь дэлхий дахинд цахиур хагалж мэдэхээр байна. Дэлхийн олон орон дээрх шийдлийг олохоор ажиллаж байгаа бол монгол инженерүүд дээрх технологийг зохион бүтээж, үр шимийг нь хэрэглэгчиддээхүргэхэд бэлэн болсноо зарласан нь энэ юм.
Эрчим хүч өсгөн үржүүлэх хабридтөхөөрөмж нь гурван төрлөөр ажиллах боломжтой. Эрчим хүчнээс эх үүсвэрээ аваад 20 кВт болгон өсгөх, эрчим хүчнээс эх үүсвэрээ аваад бие даан ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчээс эх үүсвэр авч бие даан ажиллуулах гэсэн төрөлтэй юм. Төхөөрөмж хэрэглээнд нэвтэрснээр гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, тэр хэрээр төсвийнх нь зардлыг хэмнэх бололцоотой.
Төхөөрөмжийг зохион бүтээсэн инженер Х.Өнөр-Отгон “Таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар 1 квтцахилгааны үнэ нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоолол гарсныг энэ үеэр танилцууллаа. Тодруулбал, цахилгааны төлбөр нь бараг зургаа дахин буурах тооцоо гарч буй юм. Нэг үгээр хэлбэл, цахилгааны зардал нь ийм хэмжээнд буураад ирэхээр иргэд нүүрснээс татгалзаж, гэрээ, амины орон сууцныхалаалтаа тус төхөөрөмжийг ашиглан халаах сонирхолтой болно. Түүнийг дагаад Улаанбаатар хотын агаарын бохирдолд толгой өвтгөх хэрэггүй болж буй юм. Товчхондоо уг төхөөрөмжийн тусламжтайгаар гэр хорооллыг амины орон сууцныхороолол болгон хөгжүүлэхэд нүүрс түлэх шаардлагагүй болно.
Мөн алслагдсан дүүрэг, хороодын эрчим хүчний чадал нь хүрэхгүйгээс иргэд телевизээ үзэж чадахгүй, хөргөгчөө залган хэрэглэх боломжгүй тохиолдол цөөнгүй байгаа.Тухайн газарт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд төр хөрөнгө гаргаж нүсэр ажил хийдэг бол дээрх төхөөрөмжийг ашигласнаар энэ бүхэн эцэс болох нь.
Төвийн эрчим хүчнээс алслагдсан уул уурхайн компаниуд ч эрчим хүч өсгөн үржүүлэх хабридтөхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа эрхлэх бололцоотойг зохион бүтээгчид нь онцолж байна.
Энэ талаар болон бусад асуудлаар “Органик энержи” группийн захирал О.Ганболдоос дараах тодруулгыг хийлээ.
-Эрчим хүч өсгөн үржүүлэх хабридтөхөөрөмжийг бүтээх ажил хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Хоёр жилийн өмнө эрчим хүчээр утааг даван туулах юм байна гэдэг санаа төрж, энэ чиглэлийн ажлуудаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны зургадугаарсараас хойш хабридтөхөөрөмжийг бүтээх ажилдаа орсон. Эхний шатанд хабридтөхөөрөмжийн маань дээд хэмжээ 3-6 дахин өсчбайна. Хоёрдугаар шат төд удахгүй зарлагдана. Холболтуудаа хийчихсэн. Хоёр дахь шатанд нарны эрчим хүчийг аваад байнгын ажиллагаатай эрчим хүчтэй болно. Нэмэлтээр шатах тослох материал юм уу, тог цахилгаан зарцуулахгүй. 2 минут нарны эрчим хүч авч ашиглаад тэр ашигласан эрчим хүчээ өөрөө дотооддоо сэлгээд байх юм.
Одоо зохион бүтээчихээдбайгаа хабридтөхөөрөмж 3 квтцахилгаан аваад 20квтболгоно. Дахин эх үүсвэр шаардахгүйгээр ажиллана.
-Уул уурхайг эрчим хүчээр хангана гэх юм?
-Төвийн эрчим хүчнээс алслагдсан аймагт нарны эрчим хүчнээс эхний тохиолдлоор эх үүсвэрээ аваад цааш үргэлжлэн ажиллана. Эх үүсвэрээ 2 минутын хугацаатай л авна. Бороотой шороотой байсан ч хамаагүй.
-Эдийн засгийн үр ашиг талаасаа ямар дүн харуулж байгаа вэ?
-Хэдий хэмжээгээр үржүүлж чадна, эрчим хүчний үнэ төдий хэмжээгээр буурна. Нэг ёсны эрчим хүчнийх нь зардал нүүрс түлж гэрээ халааснаас хямд тусахаар нүүрс түлэх шаардлаггүйболно.
Төвийн эрчим хүчинд холбогдоогүй газрууд руу агаарын шугам татах шаардлаггүйболно. Агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийднэ. Инженерчлэлийн тооцоо нь нь 20, 50, 100 квтгэсэн байдлаар гарсан. Тэгэхээр анхных дээр нь эх үүсвэрээ буюу эрчим хүчээ өгчихөөр бусад нь өөрөө, өөрийгөө тэжээчихнэ. Хэдий чинээ томорно тэр хэрээр хожоо үүсгэнэ. Бидний зорилго нүүрснээс хямд эрчим хүчийг бий болгоход оршиж байгаа. Нүүрсний технологи өндөрсөжбайгаа. Тэгэхээр бид нүүрсээ шатаадаг биш шатахуун нэрдэг ч юм уу, тийм байдлаар ашиглаж болно. Эхний удаад монгол эрдэмтэд, инженерүүд нийлээд эрчим хүч өсгөх хабридтөхөөрөмж бүтээлээ, цаашдаа дэлхийн бахархал болсон олон, олон зүйлийг бүтээнэ гэдэгт найдаж итгэж байна.
-Гадаадаас хамтарч ажиллах санал тавьсан гэсэн үү?
-Хятад, Японоос тодорхой санал ирсэн. Гэвч саналыг нь хүлээж авч хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардахаар байгаа. Ямартай ч олон улсын хэмжээнд патент нь батлагдсаны дараа цаашид хэрхэхийг шийднэ. Хамгийн гол нь Монголд ашигтай тохиолдолд бид саналыг хүлээж авна.
Г.ДАРЬ