Сонгуулийг автоматжуулж байгаа нь эргээд сонгуулийн шинэчлэлтийн нэг хэсэг. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр шинэчлэлтийн асуудал шийдэгдэхгүй, харин сонгуулийн үйл явцын цогц механик ажиллагаануудын шинэчлэлтийн асуудалд ч хамааралтай болохыг хуулийн төсөл өргөн барьсан гишүүд хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин болон нэр бүхий гишүүд Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Хуулийн төсөлд дурдсанаар, яармаг, зайсан, төмөрзамын иргэд албан байгууллагуудад газрын тухай хууль болон монгол улсын иргэнд газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх хууль ёсны боломж нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлага байгаа болохыг хуулийн төсөлд дурджээ.