Петербургийн дизайнер Алена Ахмадуллина намар-өвлийн цуглуулгаа Наталья Алавердяны чимэглэлийн хамт танилцууллаа. Хувцасны шинэ цуглуулгын сэдэв нь дахиад л үлгэр болов. Гэхдээ энэ удаа Ахмадуллина хувцасны загваруудынхаа сэдвийг Тэнгэрийн хүү Гэсэр баатрын тухай Монгол туульсыг сонгон, өвөрмөц загвар бүтээжээ.
Түүний энэ удаагийн цуглуулгад А маягийн эсгүүртэй Азийн цэргийн хувцасны нөлөө ихээр орсон гэж судлаачид дүгнэжээ. Мөн давхарлалт ихтэй болсон байна. Геометрийн угалзан хээ, үслэг чимэглэл нь монгол малчдын хувцсыг санагдуулж буй ажээ. Аксессуарын шугамд өргөн бүс, модон хайрцагийн хэлбэр бүхий цүнх , энгэрийн зүүлт мэт багтжээ.
Ш.МЯГМАР