“Ногоон бүс”-ийн жүжигчин 16-тай охинтой гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Ногоон бүс”-ийн жүжигчин 16-тай охинтой гэрлэжээ

“Ногоон бүс” киноны жүжигчин 51 настай  Даг Энтони 16 настай кантри дуучинтай гэрлэжээ. Нас бол зөвхөн тоо гэж ярьж буй жүжигчин эр өнгөрсөн сард Лас Вегаст сүр дуулиантай гэрлэсэн гэнэ. Гоо бүсгүйн тэмцээний ялагч болж байсан залуу эхнэрийнхээ зургийг жүжигчин эр вэб сайтдаа байрлуулсан ажээ. Тэрбээр “Бидний хооронд насны зөрүү байгаа ч бие биедээ хайртай болохоор жинхэнэ хайр дурлалд нас хамаагүй гэдгийг харуулах болно” гэж тэрбээр “E!” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Лас Вегасын хуулиар 18 нас хүрч гэрлэх ёстой боловч эцэг эхийн зөвшөөрлөөр 16 настай иргэдийн гэрлэлтийг бүртгэдэг ажээ. Даг Энтонийн хадмуудад бэр нь ихэд таалагдсан гэнэ. Тэд шинэ бэрээ ямар ч гоо сайхны мэс засал хийлгээгүй, үзэсгэлэнтэй бүсгүй гэж магтсан ажээ.

“Ногоон бүс” кинонд шоронгийн хуягийн дүрд тоглосны дараа Даг Энтони багагүй шүүмжлэлд өртсөн юм. Түүнээс хойш Даг Энтони хэд хэдэн киноны туслах дүрд амжилттай тоглосон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж