Тооллогын мэдээг дэлхий нийтэд танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Тооллогын мэдээг дэлхий нийтэд танилцууллаа

Монгол Улс өнгөрсөн онд арван жилд нэг удаа явуулдаг хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулсан билээ. Уг мэдээллийг НҮБ-ын Статистикийн комиссын цахим хуудсанд тус тооллогыг амжилттай хийж, үндсэн үр дүнг нийтэд зарласан тухай мэдээлжээ. Тус цахим хуудсанд,

Монгол Улсын хүн ам 2010 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2754685 байна. Нийт хүн амаас гадаадад зургаан сараас дээш хугацаагаар (удаан хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд 107140, Монгол Улсын нутаг дэвсгэрт удаан хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат, харьяалалгүй 16428  иргэн байна.

Суурин хүн амын 49.5 хувь нь эрэгтэйчүүд, 50.5 хувь нь эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа 98.1 байна. Нийт хүн амд 0-14 насныхны эзлэх хувийн жин 27.3, 15-64 насанд 69.0, 65, түүнээс дээш насанд 3.7 байна. Хүн ам зүйн ачаалал 2010 онд 45.0 болсон нь 2000 онтой харьцуулахад 19.6 пунктээр буурчээ.

ХАОС-ын 2000 оны тооллогоос хойш хугацаанд Монгол Улсын хүн ам 381.2 мянган хүн буюу 16.1 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 1.5 хувь боллоо. Энэ нь 1989-2000 оны хоорондох нийт өсөлтөөс 51.6 мянган хүн буюу 0.1 пунктээр илүү байна гэжээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж