Ингэснээр НҮБ-ын Хүүхдийн сан 2020 он хүртэл Барселончуудыг ивээн тэтгэхээр болж байгаа юм. Шинэ гэрээгээр ЮНИСЕФ энэ клубт үзүүлэх ивээн тэтгэлэгээ 500,000 еврогоор өсгөсөн байна.
Өөрөөр хэлбэл, Барселончууд энэ байгууллагаас жилдээ 2 сая еврогийн санхүүгийн дэмжлэг хүлээн авахаар болж байгаа юм.
"ЮНИСЕФ-тэй хамтран ажилласан 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бидний хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг баталж, 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгууллаа” гэж Барселон клубын дэд ерөнхийлөгч Жорди Кардонер өгүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn