Гурван их наядыг хөдөө аж ахуйгаас олдог

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Гурван их наядыг хөдөө аж ахуйгаас олдог

Малчдын амьдрал, аж ахуйг дэмжих үүднээс Засгийн газар “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн зорилго мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж буй юм. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. Хөтөлбөрт мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьдрах нөхцөлийг сайжруулах, тус салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэх зорилтууд тусгагджээ.

Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс гурван их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалагдаж байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж