Зэвсэгт этгээд 3 хүнийг хөнөөж, 30 хүнийг шархтуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Зэвсэгт этгээд 3 хүнийг хөнөөж, 30 хүнийг шархтуулжээ

 

АНУ-ын Канзас муж улсын Харли хотын үйлдвэрт зэвсэгт этгээд гал нээж, гурван хүнийг хөнөөж, 30 хүнийг шархтуулсан байна. Орон нутгийн албаныхны мэдээлснээр шархтсан хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. “Excel Industries” үйлдвэрийн ажилтан  Седрик Форд нь “AK-47” болон 9мм-ийн гар буу ашиглан халдлага үйлджээ. Цагдаа нар түүнийг устгасан аж. Өмнө нь тэрбээр эдгээр зэвсгийг барин авхуулсан зургаа Фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байжээ. Тэрбээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байснаас гадна хууль бусаар галт зэвсэг эзэмшиж байсан аж. Хамт ажиллагсдынх нь яриагаар тэрбээр сэтгэл хөдлөл ихтэй нэгэн бөгөөд сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн амралтын өдрөөр АНУ-ын Мичиган муж улсад “Uber” дуудлагын таксины жолооч зургаан хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм. АНУ-д галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийн улмаас жил бүр 30 мянга орчим хүн амь үрэгддэг байна. Сүүлийн жилүүдэд АНУ-ын засгийн газарт галт зэвсгийн хяналтыг сайжруулах тухай асуудал маргаан дагуулаад байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж