статистикийн хороо сумдад статистикийн ажлыг хариуцан ажиллаж байгаа
төрийн сангийн төлөөлөгчдөд зориулсан “Статистик-2011” бүсийн
сургалтуудыг энэ жил зохион байгуулж байна. Баруун, зүүн бүсийн сургалт
энэ сарын 15-17-ны өдрүүдэд Завхан, Хэнтий аймагт болжээ. Эдгээр бүсийн
сургалтанд нийт 159 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд,
ҮСХ-оос тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, дэд дарга Б.Эрдэнэсүрэн нар
болон Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Хэнтий аймгийн Засаг дарга
Ч.Эрдэнэбаатар нар оролцсон байна.
Энэ сургалтаар Үндэсний
статистикийн хорооноос “Монгол Улсын албан ёсны статистикийн үйл
ажиллагаа”, “Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, тооцооны арга зүй”,
“ДНБ-ний үйлдвэрлэлийн аргын тооцоо”, “Эдийн засгийн бодит секторын
статистикийн үзүүлэлтүүд, тооцооны арга зүй”, “ХАА-н болон бусад
салбарууд Хүн ам, нийгмийн салбарын статистикийн үзүүлэлтүүд, тооцооны
арга зүй, Хүн ам, нийгмийн түүвэр судалгаанууд, зорилго, ач холбогдол”,
“Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн програмын заавар”, “Мал тооллогын
програмын заавар”, “Мэдээлэл боловсруулалтад ашиглах статистикийн
үндсэн аргууд ба түүний хэрэглээ”, “Сумын нийгэм, эдийн засгийн
үзүүлэлтээр статистикийн дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэхэд анхаарах
асуудал”, “ХАОС-ны 2010 оны тооллогын үндсэн үр дүнгийн талаар” гэсэн
сэдвүүдээр илтгэл танилцуулга хийж мэдлэг мэдээлэл өгчээ.