Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Япон улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зурсаны дагуу Японы Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосон дасгалжуулагч Ёожи Ики Монгол улсад нэг жилийн хугацаатай суурин ажиллаж байгаа билээ. Ажилдаа ороод байгаа дасгалжуулагчийн бэлтгэлийн цагийн хуваарь гарсан бөгөөд үүний дагуу багууд нэлээн идэвхтэй оролцож байна.
Өнөөдөр бэлтгэлд нийт 30 гаруй охид хүрэлцэн ирж дасгалжуулагчийн санаанд хүрсэн сонирхолтой өрсөлдөөнийг үзүүллээ. Ёожи Ики дасгалжуулагчийн хувьд шигшээ багийн тамирчдыг сонгохдоо хүндхэн шалгууртай тулах нь дамжиггүй юм.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn