Дуулиантай эндүүрэл загвар өмсөгчийн амьдралыг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Дуулиантай эндүүрэл загвар өмсөгчийн амьдралыг сүйтгэжээ

-Зураг дээрх хүүхдүүдийн зургийг  фотошопоор засч “царай муутай” болгожээ-

Тайванийн модель Хайди Йе хоёр жилийн өмнө гоо сайхны мэс заслын эмнэлгийн сурталчилгааны зураг авахуулснаас болж, амьдрал нь сүйрчээ. Тэрбээр сурталчилгааны зургаас болж моделийн карьер, нэр хүнд, амьдралаа алдсан байна.  

Цахим ертөнцөөр олон сая хүн энэ зургийг харсан боловч зургийн үнэн түүхийг мэдэх хүн цөөн байжээ. Зурагт Хайди Йе өөр нэг модельтой эхнэр нөхрийн дүрээр зургаа татуулсан бөгөөд “хосуудын” дундаас төрсөн гурван хүүхэд нь  царай муутай байх аж. Эмнэлгийн сурталчилгааны зургийг “Та зөвхөн хүүхдүүддээ тайлбарлах гэж л санаа зовно” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Өөрөөр хэлбэл гоо сайхны хагалгаа хийлгэснийг зөвхөн танаас төрөх хүүхдүүдээр гений түвшинд нотлох боломжтой гэсэн санааг агуулсан аж. Загвар өмсөгч бүсгүй энгийн нэг сурталчилгааны зураг авхуулсан нь амьдралыг нь сүйтгэнэ чинээ огтхон ч бодоогүй биз. Гэвч хил хязгааргүй цахим ертөнцөд энэ сурталчилгааны зураг хэдэн жилийн дараа маш том эндүүрэл, буруу ойлголтыг төрүүлж, модель бүсгүйг хохироожээ. Хятадын “Heilongjiang Morning Post” сонинд нэг эрэгтэй эхнэр нь царай муутай охин төрүүлсний дараа өөрийг нь араар тавьсан хэмээн шүүхэд зарга мэдүүлсэн тухай нийтэлсэн байв. Нийтлэлд эмэгтэйг нөхрөө араар тавьсан бус гоо сайхны хагалгаа хийлгэсэн болохыг шүүхээр тогтоосон талаар мэдээлж, энэхүү зургийг ашигласан байжээ.

Тус сонины зүгээс энэ хэрэгт алдаа гаргасандаа Хайди Йенээс уучлал гуйсан боловч тэр үед модель бүсгүйн карьер, нэр хүнд хэдийнэ унаж, амьдралыг нь хохироосон байв. Сурталчилгааны зургаас үүдэн тэрбээр 100 мянга гаруй ам.долларын боломжит орлогоо алдсан гэнэ. Одоо Хайди Йе сурталчилгааны зургаа онлайнаар цацсан гоо сайхны эмнэлэг болон моделийн агентлагийнхаа эсрэг зарга мэдүүлж, 150 мянган ам.долларыг нэхэмжлээд байгаа юм.  

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: PETAPIXEL

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж