УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тасалбар болсон. Эл хуулийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан татвараас гадна нийгмийн даатгал, гаалийн бүрдүүлэлтийг ч мэдүүлж, нөхөн төлж болохоор заасан юм. Гэтэл үүнийг буруу ташаа ойлгосноос зарим мэдээллийн сайтад Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг ирэх гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөн төлж болно гэж мэдээлжээ. Үүнээс үүдэн иргэд нийгмийн даатгалын байгууллагад олноороо хандах болжээ. Харамсалтай нь http://www.breakingnews.mn/c/r/23789-д гарсан мэдээлэл худлаа гэдгийг НДЕГ-ын хэвлэлийн албанаас албан ёсоор анхаарууллаа. Анхааруулгад:
-УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ний өдрөөр дууссан тул хуулийн хэрэгжих хугацааг сунгасан гэх ташаа мэдээлэл тарааж иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг хүсье гэжээ.
Д.ЦЭЦ
Холбоотой мэдээ