Хит Лежерийн Оскарыг охинд нь өвлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Хит Лежерийн Оскарыг охинд нь өвлүүлнэ

Холливуудын жүжигчин агсан Хит Лежерийн 10 настай охинд нас барсны нь дараа нэхэн олгож байсан шилдэг туслах дүрийн Оскарын шагналыг нь өгөхөөр болжээ. Хит Лежерийн шагнал саяхан болтол жүжигчний төрсөн нутаг Австралийн Перт хотын музейд хадгалагдаж байсан юм.

Хит Лежерийг 2008 онд эмийн тунг хэтрүүлж, нас барснаас хойш нэг жилийн дараа Оскарын шагналыг нь нэхэн олгосон бөгөөд шагналыг нь түүний аав очиж авч байжээ. Хит Лежерийн төрж өссөн Перт хотод түүний ээж, эгч нар одоо ч амьдардаг юм. Харин аав нь Хит Лежерийн шагналыг өвлөж авч үлдэх ёстой хүн нь түүний охин Матилда гэж шийдсэн байна. Хит Лежер түүний эхнэр жүжигчин Мишель Уилльямс нар ганц охинтой бөгөөд нас барахад нь охин хоёр настай байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж