“Кеннедийнхэн” шуугиан дэгдээж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Кеннедийнхэн” шуугиан дэгдээж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн амьдралын тухай өгүүлдэг богино хэмжээний цуврал кино Их Британийн дэлгэцнээ гарч эхлээд байна. Шинжлэх ухааны зөгнөлт кино гэж тодорхойлж буйг эс тооцвол уг түүхэн кино АНУ-д нэлээд маргаан дэгдээж, шүүмлжлэл дагуулсан юм. Жон Кеннедийн үхлээс хойш түүний амьдралын тухай өгүүлсэн тоймгүй олон кино дэлгэцнээ гарсан. 

Гэвч “Кеннедийнхэн” хэмээх телевизийн богино хэмжээний цуврал ерөнхийлөгч агсныг хүмүүсийн мэддэгээс өөр өнцгөөс харуулсан гэнэ. 

Бодит түүхээс сэдэвлэсэн боловч зөгнөлт кино гэж уран бүтээлчид нь тодорхойлж буй уг дэлгэцийн бүтээл кино шүүмжлэгчдийг талцуулаад байна. Киног АНУ-ын телевизийн түүхэн нэвтрүүлгийн сувгаар анх гаргахаар төлөвлөж байсан ч цуцлагдсан ажээ. Учир нь нэвтрүүлгийн удирдлагууд ийм драм нэвтрүүлгийн бодлогод тохирохгүй гэж үзсэн гэнэ. Киноны найруулагч зүүний үзлийг баримтлагч Роберт Грийнволд “New York Times”-д өгсөн ярилцлагадаа “Кеннеди бол улс төрийн аллагын золиос болсон дүр” гэжээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Грег Кенниэр, Кэти Холмс, Барри Пеппер нар тоглосон юм. “Кеннедийнхэн”  энэ сарын 17-наас эхлэн BBC хоёрдугаар сувгаар гарч эхэлжээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж