Блаттер, Платини нарын хоригийн хугацааг богиносголоо

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Блаттер, Платини нарын хоригийн хугацааг богиносголоо

Өчигдөр уг хороо тэдний хоригийг 8-6 жил болгон хугацааг нь богиносгох   шийдвэр гаргаснаа мэдээлсэн юм. "Ларри Муссенден тэргүүтэй  давж заалдах  хороо олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хараат бус хорооноос 2015 оны 12-р сарын 17, 18-ны өдрүүдэд гаргасан Иозеф Блаттер, Мишель Платини нарын хөлбөмбөгийн спорттой холбоотой аливаа  нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг 8 жил хассаныг хянан хэлэлцэж, хугацааг 6 жил  болгох шийдвэрийг гаргалаа”  хэмээн мэдэгджээ. Мөн энэ хороо Блаттерт 50,000 швейцарь франк буюу 50,15 мянган ам доллар, Платинид 80,000 швейцарь франк буюу 80,24 мянган ам долларын мөнгөн торгууль хүлээлгэхээр болсон байна.  Давж заалдах хорооноос гаргасан энэ шийдвэрийн хүрээнд гэрчийн танхим дахин давж заалдах хүсэлтийг  нэг 7 хоногийн дотор гаргах эрхтэй болж  байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж