Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Өвөрхангай аймгийн Ардчилсан намтай хамтран удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга н.Мөнхжаргал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Төмөрбаатар, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 19 сумын Ардчилсан намын дарга, аймгийн төвийн багуудын үүрийн дарга нар оролцож намынхаа удирлагуудтай санал бодлоо солилцож байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ