Ром хотын гоёл чимэглэлийн Bvlgari ордон энэ жилийн эхний гоёлуудаа танилцууллаа. Тэр нь домогт B.zero1 нэртэй цуглуулгын шинэ бөгжүүд болж байна. Ромын Колизей театрын дүрсний хэлбэр бүхий бөгжүүд нь энэ жил маш дэгжин харагдана гэж тэд найдлаа. Эдгээр гоёл чимэглэлийг цагаан, ягаан, шар алтаар бүтээн очир эрдэнийн шигтгээгээр чимжээ. Мөн эдгээр бөгжийг хуруундаа зүүхээс гадна хүзүүний зүүлт болгон хослуулж болох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР