Хүүгээсээ 20 сая ам.доллар нэхэмжлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Хүүгээсээ 20 сая ам.доллар нэхэмжлэв

Холливуудын жүжигчин Кристиан Слэйтер нэгэн ярилцлагадаа төрсөн эцгээ сэтгэцийн өвчтэй гэж ярьснаас болж эцэг нь түүнийг шүүхэд өгч, 20 сая ам.доллар нэхэмжилсэн байна.

Кристиан Слэйтерийн эцэг Томас Слэйтер мөн жүжигчин байжээ. Томас Слэйтер хүү нь өөрийг нь сэтгэцийн хүнд өвчтэй гэж нийтэд зарлаж, нэр төрийг нь гутаан, жүжигчний карьерийг нь унагасан гэж шүүхэд ханджээ. Алтан бөмбөрцөг наадмаас энэ жил “Ноён Робот” киноны дүрээр шилдэг туслах дүрийн шагнал авсан Кристиан Слэйтерийн эцэг Томас Слэйтер сэтгэцийн өвчин тусч, есөн жил огт холбоо харилцаагүй байжээ. Эцэг хүү хоёр саяхнаас л эргэж эвлэрээд байсан гэнэ.

Кристиан Слэйтер эцгийнхээ талаар өнгөрсөн жил нэгэн ярилцлага өгөхдөө ингэж ярьсан байна. “Миний аав авьяаслаг жүжигчин, сайхан хүн. Гэхдээ маш хэцүү хүн. Нэг хэсэг найруулагч, хамтрагч нартайгаа хэл амаа олохоо байчихсан байсан” хэмээн ярьжээ.  

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж